Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Багануур” ХК-аар зочилж, уурхайчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Багануур” ХК-аар зочилж, уурхайчидтай уулзлаа
 
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тус компани уурхайгаа түшиглэн “Нүүрс пиролизын үйлдвэр” барих төсөл хэрэгжүүлж байна. Төслийг “Эрдэнэс Монгол” нэгдэл санхүүжүүлж байгаа юм.
 
Үйлдвэрийн судалгааны ажил дуусаж, туршилтын бүтээгдэхүүнээ шинжлүүлэхээр олон улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор:
 
- Хагас коксжих шахмал түлшний импорт зогсож, жилд 600.000тн түлш дотооддоо үйлдвэрлэнэ.
- Орон нутагт 400 гаруй ажлын байр шинээр бий болно.
- Багануурын уурхайн ашиглалтын хугацаа уртсах боломж бүрдэх юм.
98274066c3114f9ca045b3615d60bdcb
407e065f832d4101a045a4c8fca020a5

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.