Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-Д айлчиллаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-Д айлчиллаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна.

Энэ хүрээнд Шиньжаан Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотод ажиллаж, тус хотын газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь БНКазУ-аас жилдээ 11 сая тонн түүхий тосыг 2226 км үргэлжлэх хоолойгоор дамжуулан худалдан авч, БНХАУ-ын түүхий газрын тосны дотоодын нийлүүлэлтийн нэг хэсгийг хангаж байна.

ba56cf6e0d61435bba6c92a49a3d41d8

Тус хоолойн хүчин чадал 20 сая тонн бөгөөд үндсэн хоолойноос 300 км салаалсан нэг хоолой нь манай улсын Булган боомттой хиллэдэг Такашикен боомт руу ойртдог талаар танилцууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.