Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч арван гэр шатжээ

Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч арван гэр шатжээ

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах цайны газрын гэр болон таван айлын гэр шатжээ. Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги уг галыг /2026.06.08/ өдрийн 10:14 цагт унтраажээ.

Тодруулбал, Иргэн М-ийн таван ханатай хоёр гэрийн баруун тал хайрагдаж, иргэн Э-ын таван ханатай гурван гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар, иргэн С-ийн таван ханатай гурван гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Х-ийн таван ханатай хоёр гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Ц-ийн таван ханатай хоёр гэр болон 20, 60 л багтаамжтай хийн баллонууд шатжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.