Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулна

Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулна
 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир БНСУ-ын Кённам Мэдээлэл Технологийн Дээд сургуулийн ерөнхийлөгч ноён Ким Тэ Санг тэргүүтэй тус сургуулийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.
3feb995b484447518430278673690ed6
Уулзалтаар нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, урт болон богино хугацааны сургалтад хамруулах талаар санал солилцжээ. 
 
Монгол Улсын бүх сум, хороонд "Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан"-ы орон тоог шинээр баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн албан ёсоор ажиллуулж эхэлсэн. Улсын хэмжээнд шинээр бий болсон энэхүү албан тушаалд 800 шахам хүн ажиллаж байна. Тэднийг богино хугацаанд чадавхжуулах хэрэгцээ шаардлага үүсээд байгаа аж. 
Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр асаргаа сувилгааны мэргэжилтэн бэлтгэх асуудал тулгамдаж байгаа юм. Энэ үеэр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрэлттэй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх бодлогын зорилтуудтай нийцэж байгаа учраас хамтран ажиллах сонирхолтой байгаагаа сайд илэрхийлсэн байна. 
 
Кённам Мэдээлэл Технологийн Дээд сургууль нь Солонгос Улсад асаргаа сувилгааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 24 сургуулийн нэг нь юм. Энэ мэргэжлийн хоёр жилийн сургалтын хөтөлбөрийг гурван сарын хугацаанд эзэмшүүлэх боломжтой талаар сургуулийн зүгээс танилцуулжээ. Түүнчлэн нийгмийн ажилтныг чадавхжуулах, ажилгүйдэл өндөртэй аймаг орон нутгийн залуучуудыг тухайн орон нутагт эрэлттэй байгаа мэргэжлээр суралцуулах боломж, тэдэнд үзүүлэх хөнгөлөлт тэтгэлгийн талаар солилцлоо. 
eb231a88f3aa4c509600f90bbf5dbea3

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.