No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ

No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармагт нээгдэнэ

Имартын шинэ сонголт болох No Brand-ийн Монгол дахь анхны салбар Яармаг дахь UB Autocom төвд нээгдэх гэж байна.

БНСУ-ын Имарт компанийн хөгжүүлсэн No Brand нь брэндийн нэр хүндээс илүүтэй чанар, бодит хэрэгцээ, боломжийн үнэд төвлөрдөг “Private Label” брэнд юм. Тус брэнд нь өдөр тутмын хэрэглээний шинэ хүнс, ахуйн бараа хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн сонголтыг төвлөрүүлдгээрээ онцлогтой.

Монгол хэрэглэгчдэд зориулсан анхны No Brand салбар нь Яармаг орчимд амьдардаг өдөр тутмын хэрэгцээгээ нэг дороос шийдэхийг хүссэн худалдан авагчдад зориулагдана.

7957897118184f0db290a8eb657ec77a

Тус салбараар дамжуулан хэрэглэгчид No Brand-ийн зар сурталчилгааны үнэ шингээгүй, чанар ба үнийн ухаалаг тэнцвэрийг хадгалсан хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой болно.

Төлөвлөгөөний дагуу 2026 онд Улаанбаатар хотод No Brand-ийн эхний 3-н салбар дэлгүүрийг нээхээр зорьж байгаа бөгөөд Монгол дахь анхны бие даасан салбар тун удахгүй нээгдэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол амжилттай зохион байгуулагдлаа.

No Brand сүлжээ Монгол Улсад нэвтэрснээр жижиглэн худалдааны салбарт орчин үеийн, өрсөлдөх чадвартай шинэ сонголт нэмэгдэж байна.

NO BRAND — ТАНЫ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦҮҮЛЭВ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.