Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалин, хангамжийн ялгаатай байдлыг шийдвэрлэнэ

Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалин, хангамжийн ялгаатай байдлыг шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдтэй уулзаж, Шүүхийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүхийн сахилга, хариуцлагын тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.

4a6975bfcc124fdf938ce04d00556b92

УИХ-ын дарга хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагууд нь эрх мэдлийн хуваарилалтын зарчмын хүрээнд бие даасан байдлаа ханган ажиллахын зэрэгцээ харилцан уялдаатай хамтран ажиллаж, эрх зүйн тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгох шаардлагатайг онцоллоо. Тэрбээр төр, эрх зүйт ёсонд итгэх иргэдийн итгэл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх институцийн үйл ажиллагаатай салшгүй холбоотойг тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон Шүүхийн сахилгын хороо нь энэхүү итгэлийг бэхжүүлэхэд онцгой үүрэгтэйг дурдав.

Үргэлжлүүлэн уулзалтаар хуулийн хэрэгжилт, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний саналыг сонссон юм.

a84890cdb6664517ac2bbf28e1bf9f46

Санал, дүгнэлтэд үндэслэн УИХ-ын дарга С.Бямбацогт:

-Шүүхийн багц хуулийн хэрэгжилтэд цогц үнэлгээ хийх

-Төсвийн боломжид тулгуурлан шүүхийн сахилгын хорооны орон тоо, цалингийн нэмэгдлийг судлах

-Шүүгч, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалин, хангамжийн ялгаатай байдлыг судалж, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх

-Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг журмаар бус бие даасан хуулиар зохицуулах бодит шаардлага бий эсэхэд анхаарлаа хандуулахаа илэрхийлж, энэ талаар судлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.