Түүхий эдийг гүн боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

Түүхий эдийг гүн боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн ба хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил-2026” сэдэвт орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах сургалт өнөөдөр эхэллээ.
 
 
Сургалтад 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага болоод харъяа байгууллагын мэргэжилтнүүд, мөн ноос, ноолуур, арьс ширний салбарын хувийн хэвшлийн төлөөлөл 90 гаруй хүн оролцож байгаа юм.
 
63f5373444c24bb0a9d6c9d00c51e0e3
Сургалтаар хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн бодлого, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, санхүүжилтийн боломж, түүхий эдийн бэлтгэл, мөшгөх тогтолцоо, химийн бодисын зохистой хэрэглээ, олон улсын стандарт, экспортын боломж зэрэг асуудлаар мэдээлэл солилцож байна.
 
ХХААХҮЯ-наас малын гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, түүхий эдийг гүн боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байна. Энэ хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүсийн төвүүдэд малын түүхий эд, арьс, шир бэлтгэх, боловсруулах үйлдвэр технологийн паркууд байгуулах, арьс шир бэлтгэн нийлүүлэх тогтвортой үйл ажиллагаа бүхий тогтолцоог бий болгох, ноос, ноолуурыг гүн боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих чиглэлд бодитой ажлууд хийж байгааг онцлов.
f4ac6153e8b14536a04f93e7c7abda47
 
Монгол Улс жил бүр 30 мянган тонн хонины ноос, 8.3 мянган тонн ноолуур, 18 сая гаруй ширхэг арьс, шир бэлтгэх нөөцтэй. Тиймээс энэхүү баялгийг бүрэн эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байгаа.
 
Орон нутгийн мэргэжилтнүүд нь төрийн бодлого болон бодит хэрэгжилтийг холбосон хамгийн чухал гүүр юм. Тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин, аюултай химийн бодисын хэрэглээг бууруулах, олон улсын шаардлагад нийцсэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд аймаг, орон нутгийн байгууллагуудын манлайлал шийдвэрлэх үүрэгтэй. Энэхүү сургалт нь “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, төрийн бодлого, үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэлийн тогтолцооны уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.
296948dafa4f4b8aa96a59cb1d38e214
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.