Сар Сугар гарагийг халхлах ховор одон орны үзэгдэл тохионо
2026 оны зургаадугаар сарын 17-ны лхагва гарагт дэлхийн өнцгөөс сар Сугар гарагийн урдуур орж, түр хугацаанд бүрэн халхлах маш ховор одон орны үзэгдэл тохионо.
Байгалийн өвөрмөц үзэгдлийг Америк тивийн орнууд, тэр дундаа АНУ, Канад, Бразил болон Венесуэл улсын нутаг дэвсгэрт хамгийн тод ажиглагдана. Халхлалтын шууд замд ороогүй бүс нутгийн ажиглагчдад ч сар болон Сугар гараг тэнгэрт ердийнхөөсөө хамаагүй ойрхон буюу ердөө 16.2 нумын минутын зайд харагдах юм.
Гараг эрхсийн уг хөдөлгөөнийг харах хугацаа нь газар зүйн байршлаас хамааран харилцан адилгүй байна. Тухайлбал, Бразилын зүүн хэсгийн оршин суугчид нар жаргасны дараа дээрх үзэгдлийг маш тод, үзэсгэлэнтэйгээр харах боломжтой. Харин Хойд Америкийн ихэнх бүс нутгийн хувьд сар Сугар гарагийг халхлах үйл явц өдрийн цагаар буюу нарны гэрэлтэй үед тохионо.
Өдрийн цагаар зориулалтын нарны шүүлтүүргүй дуран, телескоп эсвэл камер зэрэг оптик төхөөрөмжийг нарны зүг чиглүүлэх нь нүдний хараанд хараанд аюултайг онцолж АНУ иргэддээ зөвлөмж хүргүүлжээ. Аюулгүй байдлаа хангахын тулд байшин барилгын сүүдэрт зогсож, нарны шууд тусгалгүй байршлаас өдрийн тэнгэрээс сар болон Сугар гарагийг харах тухай зөвлөмжид дурджээ.
Түүнчлэн 11-15-ны өдрүүдэд Буд гараг тэдэнтэй нэгдэж, нар жаргасны дараахан баруун зүгийн тэнгэрт гурван гарагийн ховор жагсаал үүсгэсэн нь энэхүү үйл явдалтай холбоотой аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.