Цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслийг дэмжлээ

Цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зургаадугаар сарын 10-ны хуралдаанаар иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах, цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслүүдийг дэмжлээ.

Цэргүүдэд сургалт явуулах бус дэглэдэг нөхдөд сургалт явуулах чухал гэдгийг онцлоод хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, П.Сайнзориг, Дам.Цогтбаатар нар тус байгууллагаас хувь хүний өгөгдөлтэй холбоотой хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргасан асуудлыг хөндсөн юм.

0c1fd9a6dc9d44cb8aa00d5b601e8bc9

Хэдийгээр хараат бус, бие даасан статустай ч өргөсөн тангараг, зарчимдаа үнэнчээр ажиллахгүй бол Хууль зүйн байнгын хороо дуугүй хараад суухгүй, ХЭҮК-ын гишүүдтэй холбоотой гомдол, мэдээлэл ирсэн, УИХ-ын даргыг мэдэгдэл гаргахад хүргэж байгаа нь хүний эрхийн мэдрэмжгүйнх гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.6 хувь нь дэмжлээ.

Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд 12.2.5 дахь заалт буюу “ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшөөрөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл.” гэж нэмж тусгана.

d7fce3da50d840b68ec2d347e7efe23d

Мэдээлэл нээлттэй болсоноор орон сууц захиалгын гэрээгээр халхавчилж, залилах гэмт хэргээс сэргийлж, иргэдийг хамгаалах эерэг үр дүн гарна. Захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн бүх гэрээг бүртгэх буюу урьдчилсан тэмдэглэл хийж, давхар гэрээнээс иргэд хохирохоос сэргийлнэ гэж хууль санаачлагч танилцуулав. Төслийг 54.5 хувийн саналаар дэмжлээ. Хамт өргөсөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.