SAT-1 хэвшил бүртгэгдсэн аймгуудад наймдугаар сар хүртэл хорио цээрийн дэглэм тогтоожээ
Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Хорио цээрийн дэглэмийн хүрээнд дараах олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хориглосон байна.
Үүнд:
-Овооны баяр
-Ургийн баяр
-Баяр наадам
-Хурдан морины уралдаан
-Бооцоот адуучин тэмцээн болон бусад нийтийг хамарсан арга хэмжээ.
Мөн аймаг, сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гарган, зөвшөөрлийн хуудас бөглөж зорчих,
Баян-Өлгий аймаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.