🔴Монгол Улсад анх удаа Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр "Евроазийн их солилцоо: Хамтын боломж, ирээдүй" сэдэвт Евроазийн улс орнуудын музейн захирлуудын анхдугаар форум Чингис хаан Үндэсний музейд болох гэж байна. Энэхүү түүхэн арга хэмжээний ач холбогдол, бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Сэргэлэн, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун нартай ярилцлаа.
Сэтгүүлч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй энэхүү анхдугаар форумын гол ач холбогдол, соёлын дипломат харилцаанд гүйцэтгэх үүргийг хэрхэн харж байна вэ?
Д.Сэргэлэн: Энэхүү форум нь Монгол Улсын соёлын дипломат харилцаа, зөөлөн хүчний бодлогын хүрээнд олон улсын музейн ертөнцөд шинэ хуудас нээж буй арга хэмжээ юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төв Ази болон Европын орнуудад хийсэн төрийн айлчлалуудын үеэр Чингис хаан музей олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ижил төстэй музейнүүдтэй хамтын ажиллагааны санамж бичгүүд байгуулсан. Энэ удаагийн форум нь тэдгээр гэрээ, хэлэлцээрүүдийн бодит ажил хэрэг, хэрэгжилт болж буйгаараа онцлогтой.
Сэтгүүлч: Манай улсын музейн салбарт сүүлийн жилүүдэд маш том ахиц дэвшил гарсан гэж сонссон. Энэ талаар тодорхой тоо баримт дурдвал?
Б.Даваацэрэн: Тийм ээ, манай салбарт үнэхээр томоохон өөрчлөлтүүд гарсан. Тодруулбал, 2020 оноос өмнө улсын хэмжээнд 36 музей 18-20 мянган ам метр талбайд үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдөр музейн тоо 40 орчим болж, ашиглалтын талбай нь 48 мянган ам метр буюу хоёр дахин нэмэгдээд байна. Үзэгчдийн тоо ч мөн адил 680 орчим мянгаас 1.8 саяд хүрч, музейн орлого 1.2 тэрбумаас 6.4 тэрбум төгрөг болж өслөө.
Сэтгүүлч: Энэхүү гайхалтай өсөлтөд ямар хүчин зүйлс голлон нөлөөлсөн бэ?
Б.Даваацэрэн: Энэхүү өсөлтөд 2021 онд батлагдсан Музейн тухай хууль, хүүхдүүд музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх болсон шийдвэр болон салбарын хөрөнгө оруулалт шууд нөлөөлсөн. Түүнчлэн гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан санамж бичгийн тоо 8-аас 40 болж, гадаадад үзэсгэлэн гаргах давтамж эрс нэмэгдсэн нь салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж байна.
Сэтгүүлч: Чингис хаан Үндэсний музейн хувьд энэхүү форумыг зохион байгуулагчийн хувиар ямар хүлээлттэй байна вэ? Форумын үеэр ямар үйл ажиллагаанууд болох вэ?
С.Чулуун: Энэ удаагийн форумд Европ, Азийн 20 гаруй орны 50 орчим музейн удирдлагууд хүрэлцэн ирж байна. Олон улсын музейн зөвлөлөөс (ICOM) "Хуваагдмал ертөнцийг музей нэгтгэнэ" гэсэн уриа дэвшүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээ нь хүн төрөлхтөнд эв нэгдэл, ойлголцлыг түгээх зорилготой юм. Түүхэндээ монголчууд Өр
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.