🔴 LIVE: Жүдо бөхийн залуучуудын цомын тэмцээн
Жүдо бөхийн залуучуудын цомын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.

Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн тэмцээн нь өсвөр нас болон залуучуудын гэсэн хоёр насны ангиллаар явагдаж байгаа ба өсвөр насны ангилалд манай улсаас 18 жүдоч хүч үзэж хоёр медаль хүртсэн. Тодруулбал: 15, 16, 17 насны ангилалд хүч үзсэн Төв аймгийн Б.Тэмүүлэн хөвгүүдийн 81 кг жинд, Мон-Алтиус ахлах сургуулийн сурагч Р.Омар хөвгүүдийн +90 кг жинд тус тус хүрэл медаль хүртсэн юм. Тус шигшээ барилдааны бичлэгийг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Тэгвэл яг залуучуудын буюу 20 хүртэлх насны ангиллын цомын тэмцээн явагдаж байгаа ба манай улсаас 23 жүдоч хүч үзэж байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.