Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2002 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдрийг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэн ирсэн юм.
Энэ жил тус өдрийг “Хүүхдүүдэд тэгш боломж, насанд хүрэгчдэд зохистой хөдөлмөр” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж, “Хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлье!” улаан картыг өргөж байна.
Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд өнгөрсөн жил “Ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриан дор бодлогын зөвлөгөөн хийж, хүүхдийн хөдөлмөр дэх хяналтын тогтолцоог сайжруулахад анхаарч ажилласан билээ. Хүүхдийн бие бялдар, физиологийн чадавхаас давсан ачаалал шаардсан, эсвэл амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учруулах, цаашлаад оюун ухаан, сэтгэлзүй, хүмүүжил, хөгжлийн хэвийн үйл явцад сөргөөр нөлөөлөх ажлын байруудад хүүхэд ажиллуулахыг Хөдөлмөрийн тухай хуулиар хориглосон байдаг.
Хүүхдийн хөдөлмөр эрхлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийг хамгаалах нь хэн бүхний үүрэг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.