Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэж байна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэж байна
УИХ-ын өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. 
 
Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Хуулийн төсөлд, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын болон баяжуулалтын үйл ажиллагааг зохицуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн салбараас орон нутаг хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгажээ. 
e63f73a4b78f4a45924a93e472a18130
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны дөрөвдүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус шилжүүлжээ.
0225f207c09342d987022333ed4886b7
 
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.