Орос танк, Ахмад Америк нар дахин халз тулна

Чөлөөт бөхийн энэ цагийн ноён оргилууд болох "Орос танк" А.Садулаев, "Ахмад Америк" К.Снайдер нар дахин халз тулахаар тохиролцлоо. 

77640e7738d542a48642f59cc5af3b63

Энэ жил 30 настай "онжавууд" тав дахь удаагаа Гүржийн Тбилиси хотноо долоодугаар сарын 11-ний өдөр халз барилдахаар тохиролцлоо. Энэ удаагийн учраа нь ердийн уламжлалт тэмцээн биш бөгөөд илүү мэргэжлийн бөхийн шинжтэй юм. Мэргэжлийн чөлөөт бөхийн "Real American Freestyle" (RAF) холбооноос тус барилдааныг зохион байгуулж байгаа бөгөөд Кайл Снайдер одоогоор RAF холбооны хагас хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байгаа бөгөөд Абдулрашид Садулаев энэхүү тэмцээнд дебютээ хийж, Снайдерын бүсний төлөө барилдах юм. 

RAF нь АНУ-д суурилсан лиг боловч Садулаевын виз болон паспортын асуудлаас шалтгаалан түүнийг АНУ-д нэвтрүүлэх боломжгүй байгаа тул холбооны удирдлагууд түүнийг Снайдертай барилдуулахын тулд "RAF Georgia" тэмцээнийг Тбилисид зохион байгуулахаар шийджээ.

"RAF Georgia" тэмцээн нь зөвхөн Снайдер, Садулаев нарын тулаанаар хязгаарлагдахгүй, олимпын аваргууд болон UFC-ийн супер оддыг багтаасан маш нүсэр шоу болохоор байна. UFC-ийн тулаанчид болох Мераб Двалишвили (Гүрж), Хенри Сехудо (АНУ) нар чөлөөт бөхийн дүрмээр барилдана. Энэхүү учрааны талаар бид дараа нь дэлгэрэнгүй мэдээлэх болно. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.