Улаанбаатар Амазонс баг шилдэг 8-д өрсөлдөнө

Фиба 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн "Вена 2026" тэмцээний хасагдах шатанд Улаанбаатар Амазонс баг шалгарлаа. 

635862b5b3fe4fd18fe13279794e0d5f

Австрийн Вена хотноо 12 шилдэг баг уламжлалын дагуу дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн хэсгийн тоглолтууд өндөрлөө. С хэсгийг тэргүүлэн өрсөлдсөн Улаанбаатар Амазонс багийн хувьд хэсэгтээ Испанийн Мадрид багт 21:17 харьцаагаар хожигдсон ч Украины багийг 21:17 харьцаагаар буулган авснаар хасагдах шатанд шалгарлаа.

Хасагдах шатны тоглолт өнөөдөр (зургаадугаар сарын 14-ний өдөр) Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх ба нээлтийн тоглолтод монголын Улаанбаатар Амазонс баг тэмцээнийг чансаагаар тэргүүлэгч Румыны Бухарест багт тоглоно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.