55 барилга байгууламж бүхий төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

55 барилга байгууламж бүхий төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.

Уг цэвэрлэх байгууламж нь одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Мөн 55 барилга, байгууламжаас бүрдэх цэвэрлэх байгууламж нь гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангана. Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэх юм.

9ab53f5ea9c64129b04334f3c0ff955f

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт баригдсан Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон холбогдох албаныхан оролцлоо. 

b74ca56fec214633ae89ec735897ff8f

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм. Цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулгыг өнгөрсөн оны долоодугаар сараас үе шаттай хийжээ. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, бүтээн байгуулалтад оролцсон бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ. 

Цэвэрлэх байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэлийг НЗДТГ-ын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулж, барилгын гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн хамтарсан консорциум ажиллажээ.

59c80c43bcbb464c800614008d0f3960

Мөн дотоодын туслан гүйцэтгэгч 17 компанийн 400-650, хятадын 60 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон байна. 1964 он ашиглалтад орсон хуучин Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай байсан. Үүнээс хойш гурван удаа өргөтгөл, шинэчлэл хийсэн ч хотын хүн ам өсөхийн хэрээр бохирдлын хэмжээ 3-5 дахин нэмэгдэж, цэвэрлэх хүчин чадал нь буурч, техник, технологийн эвдрэл, гэмтэл их гардаг болсон байжээ. 

7354d19f6e934bda971b9539d47a270d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.