АПУ Группийн бүрэлдэхүүний дөрвөн компани Монгол Улсын "ТОП 100 аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа

АПУ Группийн бүрэлдэхүүний дөрвөн компани Монгол Улсын "ТОП 100 аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, татварын орлогын томоохон эх үүсвэр болж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг уламжлалт арга хэмжээ 25 дэх жилдээ зохион байгуулагдлаа.
 
Энэ удаагийн ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад АПУ ХК 23 дахь жилдээ дараалан багтаж, АПУ Трейдинг ХХК, Спирт Бал Бурам ХХК, АПУ Дэйри ХХК-иуд мөн шалгарч, АПУ Группийн хамт олон улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ дахин бататгалаа. 2025 онд АПУ групп компани нь улс, орон нутгийн төсөвт нийт 514,3 тэрбум төгрөгийн татвар буюу өдөрт 1.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 
4c159b150b974b26861c7230479eb61e
 
2025 онд найман брэндийн, 12 шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэн олон улсын зах зээл дэх Монгол брэндийн байр суурийг бэхжүүлжээ. Монгол сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, үнэ цэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, АПУ Дэйри компанийн “Pro+” сүү, “Mont-Yak” шар тос бүтээгдэхүүнүүд олон улсын амт, чанарын нэр хүндтэй “Superior Taste Award 2025” шагнал хүртэн Монгол бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дэлхийд батлан харууллаа. 
 
Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд АПУ Групп байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн жишгийг бий болгоход анхаарч, нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн төслийг хэрэгжүүлж байна. Уг байгууламж ашиглалтад орсноор хоногт 2,814 м³ ус цэвэрлэж, цэвэрлэсэн усны 50-60 хувийг дахин ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр Улаанбаатар хотын гүний усны хэрэглээг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж. 
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.