Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо.

Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн хоёр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн нэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна.

Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа.

d0c5389f80be4dbda1baedcbabe9db81

c8297d5797c242248cf6bf5259388bdc

Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.

  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах
  • 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч
  • 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч
  • 2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.