Завхан аймгийн Ургамал суманд уур амьсгалын өөрчлөлт, залуусын хөгжлийн бодлогын талаар хэлэлцлээ

Завхан аймгийн Ургамал суманд уур амьсгалын өөрчлөлт, залуусын хөгжлийн бодлогын талаар хэлэлцлээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Завхан аймгийн Ургамал суманд үргэлжилж, Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

006dfacbd62b42b1a61a5c6fe0c2324d

Энэхүү уулзалтад Ургамал сумын 60 гаруй гишүүн оролцож Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн гишүүн төвтэй Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 дэвшилтэт платформын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцов.

Сүүлийн жилүүдэд говийн сумдад уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж, түүний улмаас тоосжилт, бэлчээр, усны асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг иргэд дурдаж байлаа.

Иргэд залуусын хөгжлийг дэмжих олон талт хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон мэргэжилтэн бэлтгэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэхийг хүслээ.

6f691ad3442443929e7d1eb4b0bfa4a4

Мөн уулзалтын үеэр малчин Я.Өлзий, Б.Наран нарынхаар зочлон хүндэтгэл үзүүлж, намын түүх, соёл болон цаашид анхаарах бодлого, дэвшлийн талаар ярилцлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.