Тамхины хяналтын тухай хуулийн төслийг пүрэв гарагт хэлэлцэнэ
УИХ-д өргөн бариад хагас жил өнгөрсний эцэст Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх гэж байна.
Энэ хуулийн хамгийн гол нөлөөлөл нь хүүхэд залуус, охид эмэгтэйчүүд ихээр хэрэглэх болсон үнэр, амттай электрон тамхийг хориглох юм. Энэ нь бага насны хүүхдийн хүртэл шохоорхлыг татаж, электрон тамхины хор уршгаас дэлхийн улс орнууд шинэ үеэ хамгаалах бодлого хэрэгжүүлээд байгаа билээ.
Иймд Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь нэн чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.