Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх IX чуулганд Монгол Улсын төлөөлөл оролцоно

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх IX чуулганд Монгол Улсын төлөөлөл оролцоно

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа.

УИХ-ы дарга С.Бямбацогт Монгол Улс болон ДЭМБ-ын олон жилийн хамтын ажиллагаа эрүүл мэндийн бодлого, халдварт болон халдварт бус өвчний хяналт, анхан шатны тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэхэд бодит үр нөлөө үзүүлснийг хэллээ. 

Мөн Монгол Улс Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон салбарын бусад эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, шинэчлэлийн хүрээнд олон улсын сайн туршлага, техникийн зөвлөмжийг үргэлжлүүлэн ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

8816cd3ba9ce4d7fbf371c8bc0a84712

Дэлхий дахинаа нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, халдварт өвчний тархалт зэрэг нь эрүүл мэндийн салбарт олон талт нөлөө үзүүлж байгаа талаар санал солилцож Монгол Улс Азийн орнуудын парламентын хамтын ажиллагааны хүрээнд дээрх асуудлуудаар олон улсын түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах санаачилга дэвшүүлж буйг танилцуулсан юм. 

Түүнчлэн 2026 онд Камбожийн Хаант Улсад болох Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх IX чуулганд Монгол Улсын парламентын төлөөллийг оролцуулахын ач холбогдлыг талууд онцлон тэмдэглэлээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукала Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон ахиц дэвшил гарсныг дурдаад Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбараар хязгаарлахгүйгээр хүний хөгжил, тогтвортой хөгжил, нийгмийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ. 

f397471c27524a388a56f3f5cdfe07bd

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.