АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд

АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд

Улаанбаатар гэлтгүй Монгол орны өнцөг булан бүрд амьд хөгжмийн тоглолт, наадам, фестивалиуд болдог болжээ. Зуны дэлгэр цагт аялангаа үзэсгэлэнт байгальд амьд хөгжим сонсож, шоу, фестиваль үзээд сууна гэдэг ядаргаа, стрессээ тайлах шилдэг арга болох биз ээ.

Хэрвээ та энэ зун Монгол орноороо аялахаар төлөвлөсөн бол орон нутагт болох томоохон шоу, фестивалиудын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. АРА фестиваль

Аялал жуулчлал, энтертайнментийн хамгийн олон тоглолт хийж, аялагчдыг тухлан саатах олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулах АРА фестивалийг нэн тэргүүнд онцолж байна. Архангай аймагт сүндэрлэсэн ARA complex-ийг түшиглэн дөрөв дэх жилдээ зохион байгуулах болсон тус фестиваль 2026.07.01-2026.08.01 хүртэл үргэлжилнэ. Эдний хамт олон Г.Ариунбаатарын “Монгол Сонгодог”, Thunder, DJ AYA зэрэг шилдэг артистуудын 15 тоглолт болон дөрвөн дугуйт мото түрээс, “Quiz Night with Miko, Content Creators’ Day зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд хийхээр төлөвлөжээ. Мөн “Physical Asia” тэмцээний оролцогч Эдди, Э.Лхагва-Очир нар АРА фестивальд зунших юм байна. Хамгийн том хөтөлбөртэй, хамгийн урт үргэлжлэх фестивалийн уриа нь – Аз жаргалтай долоодугаар сар аж.

adaaef8e305544dfb98aaeb5079c7a40

Үнийн хувьд, Тоглолтын тасалбарууд:

Энгийн- 60,000₮

VIP- 80,000₮

VVIP-120,000₮

Тасалбар https://ticket.mn/-ээр худалдаалагдаж байна.

2. Хөх баавгай фестиваль

Монгол Улсын ардын жүжигчин Самандын Жавхлан оролцох энэ фестиваль шинэлэг, бас орон нутагт зохион байгуулагдаж байгааг харгалзан жагсаалтын хоёрдугаарт санал болгож байна. Тус фестиваль 07.14-16 хүртэл буюу гурван өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цэнгэлдэх хүрээлэнд болох юм. 

68a40064fd624420b177b323386cf9de

Тасалбарын үнийн хувьд энгийн тасалбар - 77,000₮

3 тоглолтын багц тасалбар - 200,000₮ /

Тасалбар https://ticket.mn/-ээр худалдаалагдаж байна. 

3. Chinggis Music Festival 2026

6463d5d01cfb45d4923530f6df1d009f

Хэнтий аймгийн Чингис хотноо 2026 оны зургаадугаар сарын 27-28-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно. Зүүн бүсийн хамгийн том хөгжмийн фестиваль энэ жил "Зүүн рүү аялъя" уриан дор хоёрдахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа нь энэ юм. Оролцогчдын тухайд, өнгөрсөн жил төв цэнгэлдэх дүүргэсэн уран бүтээлчид болон орчин үеийн шилдэг артистууд байх болно гэдгийг зохион байгуулагчид мэдэгдээд байгаа юм. 

Тасалбарын үнийн хувьд 55,000 төгрөг байх бөгөөд https://www.portal.mn/ дээр Early bird тасалбар 44,000  төгрөгөөр зарагдаж байна. 

4. Hoimor Green Festival

Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” гурван өдөр дөрвөн байршилд анх удаа болно.

dacbe971b4584443896e4d63035abb16

Тус фестиваль долоодугаар сарын 16-18-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг суманд зохион байгуулагдах юм.

Solo ticket 89’000 ₮

Хосын тасалбар 166’000 ₮

Гурван найзын тасалбар 249’000 ₮ үнэтэйгээр https://www.portal.mn/-д худалдаалагдаж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.