БИЧЛЭГ: Хүчирхийлэл үйлдсэн Ц.Пүрэвийг 30 хоногийн хугацаагаар хорих шийдвэр гарчээ
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга Ц.Пүрэв нь хамтран амьдарч байсан эмэгтэйгээ зэрлэгээр зодож, хүчирхийлсэн гэх хэрэг гарсан.
Тэгвэл уг этгээдийг 30 хоногийн хугацаагаар хорьж шалгах шийдвэрийг аймгийн шүүх гаргалаа. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар буюу “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” заалтаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Мөрдөн шалгах ажил ЭХТА-ийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар эхэлж байгаа ч, 11.7-д зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 11.1-т зааснаар Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, 11.4-т зааснаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хохирогчийг тохуурхан доромжилжилсон үйлдэл нь хүндрүүлэх, бүр 12.2 дугаар зүйлд зааснаар Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хохирогчийг алахаар завдах зэргээр зүйлчлэлүүд нэмэгдэх үндэслэл, үйл баримтууд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.