"ЗӨВ.мн” сайтыг 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгожээ
Хөтөлийн "Цемент шохой" компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуягийн гомдлоор, Хүний эрхийн комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь "Зөв.мн" сайтыг буруутай хэмээн үзэж гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн байдаг. Ингэснээр шүүхээс "Зөв.мн" сайтыг 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гараад байсан юм.
Тус шийдвэрийг "ЗӨВ.мн" сайт үл зөвшөөрч гаргасан гомдлыг өнөөдөр буюу 2026 оны зүргаадугаар сарын 18-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцээд шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүх ХЭҮК-т гомдол гаргасан Н.Ганхуяг нь тухайн зургийг өөрийн цахим хуудсанд ил байршуулсан байсан бөгөөд нийтлэлд ашигласан гэрэл зураг нь тухайн хүний биометрик мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй. Хэргийг шалгахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзжээ.
Прокурорын зүгээс ХЭҮК-ийн гаргасан албан бичгийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэж байгаагаа танилцуулж, ХЭҮК нь хүний эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байгууллага атлаа нийтийн ашиг сонирхолтой асуудлыг хөндсөн сэтгүүл зүйн үйл ажиллагааг “биометрик мэдээлэл ашигласан” гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Үүнийг хүлээн авсан цагдаагийн байгууллагаас хэргийг хуулийн дагуу шалгаагүй зэрэг асуудал хөндөгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.