Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал, ур чадварын талаар хэлэлцлээ

Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал, ур чадварын талаар хэлэлцлээ
Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” сэдэвт форумыг 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
 
Энэхүү форумаар эрдэс баялгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлэх, хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хосмог сургалтын загвар болон уул уурхайн компаниудын хүний нөөцийн бодлого, ажлын байрны орчны шинэчлэл, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцлээ.
fb5fb75ca55045128022abfda2cf05ac
Тус форумд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Автосамосвалын операторч Г.Нандиндулам оролцож мэргэжлийн замнал, туршлагаа хуваалцаж Уул уурхай ба миний түүх сэдвээр илтгэл тависан байна. 
Форумыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, ХБНГУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл хамтран зохион байгуулжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.