Олимпоос хойш барилдаагүй Б.Баасанхүү аварга маргааш зодоглоно

Жүдо бөхийн "Улаанбаатарын их дуулга 2026" тэмцээн хөшгөө нээхэд хэдхэн цаг үлдээд байна.

f6cd4318a25b41eeb663a8fce2d11245

Бид өмнөх мэдээллээрээ эхний өдөр дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй манай найман эрэгтэй бөх барилдах тухай мэдээлсэн билээ. Эхний өдрийн эрэгтэй хоёр жинд хүч үзэх монгол бөхчүүдийн оноолтын талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Тэгвэл эхний өдөр мөн эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдах ба энэ өдөр манай улсаас олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй 12 бөх хүч үзнэ.

Эмэгтэйчүүдийн -48кг жинд: 

Парисын олимпын наадмаас хойш дэвжээнээ зодоглоогүй Б.Баасанхүү аварга А хэсгийн эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга Нидерландын Герсжес Амбертэй оноолт таарсан байна. Энэ жинг олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Ширин Боукли тэргүүлж байна. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн А хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн А хэсгийн оноолт

В хэсэгт Л.Булган эхний тойрогт БНСУ-ын бөхтэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн B хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн B хэсгийн оноолт

С хэсгийг өсвөрийн дэлхийн аваргын мөнгө, Ази тивийн аварга Ж.Анударь тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөсөн байна. Харин залуучуудын дэлхийн аваргын хүрэл, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг энэ хэсгийн эхний барилдаанаа Португалын хашир туршлагатай Катарина Костатай хийнэ. Хоёр бөхийн хувьд өмнө нь дөрвөн удаа учраа таарахад бие биеэ тус бүр хоёр удаа даваа байгаа билээ. Тэгвэл энэхүү учраа нь хайнаа хагалах барилдаан болох нээ. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн С хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн С хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52кг жинд:

А хэсэгт өсвөрийн Ази тивийн аварга залуу бөх О.Оюунчимэг эхний тойрогт Австралийн хашир туршлагатай Ийстон Тинкатай учраа таарсан байна. Энэ хэсэгт олимпын алт, дэлхийн таван удаагийн аварга алдарт Абэ Ута аварга барилдана. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн А хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -52кг жингийн А хэсгийн оноолт

В хэсэгт залуу бөх Б.Уранзаяа эхний тойрогт Мароккогийн бөхтэй учраа таарсан бол АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй Абу Дабыгийн их дуулгын аварга Б.Хорлоодой эхний тойрогт БНСУ-ын залуу бөхтэй учраа таарсан байна. Хэрэв манай бөхчүүд эхний учраагаа давбал хоёрдугаар тойрогт хоорондоо хүч үзэх оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн В хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -52кг жингийн В хэсгийн оноолт

С хэсэгт залуу бөх Ц.Гал-Од хүч үзэх ба эхний тойрогт Казахстаны бөхтэй оноолт таарсан байна. Энэ хэсгийг дэлхийн аварга бөгөөд олимпын мөнгө, хүрэл медальт Италийн алдарт Гиуффрида Одетте тэргүүлэн барилдана. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсгийн оноолт

D хэсэгт өнгөрсөн жилийн Улаанбаатарын их дуулгын мөнгөн медальт М.Нандин-Эрдэнэ эхний тойрогт БНСУ-ын залуу бөхтэй учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд өнгөрөгч оны Ази тивийн аваргад учраа таарч БНСУ-ын Жан Се-Юун давж байлаа.

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн D хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -52кг жингийн D хэсгийн оноолт
 

Эмэгтэйчүүдийн -57кг жинд:

А хэсэгт өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар эхний тойрогт олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга БНСУ-ын Хух Мимитэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн А хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн А хэсгийн оноолт

В хэсэгт залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам эхний барилдаанаа тус хэсгийг тэргүүлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Омори Акаритэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн B хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн B хэсгийн оноолт

С хэсэгт залуу бөх Э.Номинтуяа эхний тойрогт Германы бөхтэй оноолт таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн С хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн С хэсгийн оноолт

D хэсэгт өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа хүч үзэх ба эхний тойрогт БНСУ-ын оноолт таарсан байна. Тус хэсгийг олимпын мөнгө, хүрэл медальт Францын Сара Леон тэргүүлэн барилдана. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн D хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн D хэсгийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.