3×3 сагсан бөмбөгийн талбайн засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дуусжээ

3×3 сагсан бөмбөгийн талбайн засвар, шинэчлэлтийн ажил бүрэн дуусжээ
Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгаар иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 3×3 сагсан бөмбөгийн талбайн засвар, шинэчлэлтийн ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
 
Тус ажлын хүрээнд:
 
-Хан-Уул дүүргийн зургаадугаар хороо – Гарден Вилла хотхоны зүүн талд
-Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо – Туул Ривер хотхонд сагсан бөмбөгийн талбайг шинэчлэн засварлаж, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор идэвхтэй хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлжээ. 
db49715b6ff9407c99e5b959f72a5ae0
Ажлыг “Лумос Максима” ХХК гүйцэтгэж, “Хан-Уул дүүргийн Яармаг” ОНӨААТҮГ хяналт тавин ажилласан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.