"Гишүүн төвтэй E4 стратеги”-ийг Төв аймгийн Баянцагаанд танилцууллаа
Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Д.Рэгдэлээр ахлуулсан баг Төв аймгийн Баянцагаан суманд энэ сарын 17-нд ажиллалаа.

Багийн бүрэлдэхүүнд МАН-ын дотоод аудитор Ц.Норовжамц, МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны төвийн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч А.Хулан нар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Баянцагаан сумын Монгол Ардын намын хорооны гишүүдтэй хийх уулзалтыг нээж Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, шинээр хэлэлцэж байгаа хууль тогтоомж болон “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, намын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
СДМЭХ-ны төвийн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Э.Хулан гишүүн төвтэй E4 стратегийн хүрээнд хийгдэж байгаа Enam 3.0 платформыг хэрхэн ашиглах, түүгээр дамжуулан Монгол Ардын намын үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээ мэдээллийг хэрхэн түргэн шуурхай авч өөрийн санал хүсэлтээ өгөх талаар сургалт мэдээллийг хийв.

Намын гишүүдтэй хийсэн уулзалтын дараа Төв аймгийн Баянцагаан сумын намын ахмад гишүүдийнхээр зочилж санал солилцсон байна. Тус аян Төв аймгийн Эрдэнэ, Архуст суманд үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.