Иргэдийн аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлтыг дэмжинэ

Иргэдийн аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлтыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

c75f497441424401bdd1430cfb0d416e

Тэрбээр гамшиг, осол, аюулт үзэгдлээс иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй алба хаагчдад болон тэдний гэр бүлд талархал илэрхийлэв. Мөн үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийг хэрэгжүүлэхэд Онцгой байдлын байгууллагын манлайлал чухал болохыг онцоллоо.

Ерөнхийлөгч цаашид хиймэл оюун ухаан, цахим шилжилт, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, гал унтраах робот зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гамшигтай тэмцэх болон эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Онцгой байдлын байгууллага өнгөрсөн 22 жилийн хугацаанд 87 мянга орчим гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэж, 50 мянга орчим хүний амь нас, гурван их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

d84f7765682e4a759023963c8c70bb74

Мөн техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 80 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хүчин чадлаа бэхжүүлж, гамшгийн эрт сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.