КОП17 бага хурал болоход 57 хоног үлдлээ
2026 оны наймдугаар сарын 17–28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах КОП17 бага хурлын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Үндэсний хороо 16, дэд хороод нийт 73 удаагийн хуралдаан зохион байгуулж, бүртгэл, оролцогчдын зохион байгуулалт, салбар хуралдааны төлөвлөлтийн ажлыг 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй хангаад байна. Мөн хурлын талбайн үндсэн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлууд бүрэн дуусжээ.
Олон улсын төлөөлөгчдийн бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд ирэх долоодугаар сарын эхээр оролцогч улс орнууд болон өндөр түвшний төлөөлөгчдийн бүрэлдэхүүн тодорхой болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.