Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
 
Хаалтын үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, алба хаагчид, иргэд оролцлоо.
 
Өдөрлөгийн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх, суллагдсан болон хорих ял эдэлж байгаа эсэх лавлагаа, тодорхойлолт, ялын төрөл, хугацааны өмнө суллагдах хуулийн үндэслэл, шаардлага хангасан мэдээлэл болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг 1000 гаруй иргэнд өгч ажиллалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.