Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр (2026.04.27) эхэллээ.
Өдөрлөгийн үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бүрэн тоноглосон “Явуулын оффис” ажиллуулж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, лавлагааг үнэ төлбөргүй гаргаж, иргэдэд үйлчилж байна.
Мөн суллагдсан болон хорих ял эдэлж байгаа эсэх лавлагаа, тодорхойлолт, ялын төрөл, хугацааны өмнө суллагдах хуулийн үндэслэл, шаардлага хангасан мэдээлэл болон
хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээний талаар иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг өгч байна.
Өдөрлөг 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.