“Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

“Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2026 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицерын хөгжлийн жил” болгон зарласан.
 
Энэ хүрээнд тус жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2026.04.17) болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, залуу офицерын төлөөлөл оролцлоо.
 
Тухайн онд алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчныг сайжруулах, тогтвортой байдлыг хангах зорилгоор мэргэжлийн ур чадвар, гадаад хэл, манлайллыг хөгжүүлэх, гадаад, дотоодын сургалтад хамруулж, мэргэшүүлэх хөтөлбөрийг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж буй алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, алба хаагчдын гэр бүлийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хамтын ажиллагаа, харилцан дэмжих, орлох чадавхыг бэхжүүлэх зэрэг 50 гаруй ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.