Нийслэлийн АОБТГ-ын даргыг хоёр хүний хамтаар албадан саатуулжээ
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар (АОБТГ)-ын удирдах албан тушаалтан Б.Мөнхбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан албадан саатуулж, шалгаж эхэллээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэргийн найман объектод нэгжлэг хийж, гурван хүнийг саатуулсан нь уг албан тушаалтантай холбоотой аж. Түүнтэй хамт Д.Батцоож, М.Отгонбаяр гэх хүмүүсийг эрүүгийн хэрэгт хамжигчаар хамтран оролцсон үндэслэлээр шалгаж буй гэнэ.
Бидэнд олдсон мэдээллээр Б.Мөнхбат нь Баянзүрх дүүргийн Агаарын бохирдолтой тэмцэх тасагт эрх бүхий албан тушаал хашиж байхдаа авлигын хэрэгт холбогдож, бусдад давуу байдал олгосныхоо төлөө их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.