Монгол Улс, БНТУ “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол Улс, БНТУ “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлал хүрээнд \2026.06.22\ БНТУ-ын Худалдааны сайд Өмер Болат, Туркийн Барилгачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон контрактор компаниудын төлөөлөлтэй тус тус албан уулзалт хийлээ. 

8494b1501dfb4d75839420aa4a00ccb5

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Худалдааны сайд Өмер Болаттай уулзах үеэрээ Монгол Улс “Эдийн засгийн тусгай бүсийн тухай” хуулийн төслийг боловсруулж буй талаар танилцуулж, хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх, татварын уян хатан зохицуулалт бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар санал солилцов. Талууд эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал суурь болохыг онцолж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа тодотгож байна.

41e882ba8a514261b13977816baf8a6d

Мөн Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Анкара хотноо Туркийн Барилгачдын холбоо (TCA)-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон контрактор компаниудын төлөөлөлтэй уулзаж, Хархорум хотын төлөвлөлт, хот байгуулалтын төсөл, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэв.Уулзалтаар Туркийн барилгын компаниудыг Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцуулах, тээвэр логистик, төмөр зам болон дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Талууд Монгол, Туркийн стратегийн түншлэлийг худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбарын бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

eed38be82e22457595e3e405f52b2c34

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.