Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг 2026 онд багтаан нөхөн ажиллуулна

AI хөрвүүлсэн
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг 2026 онд багтаан нөхөн ажиллуулна

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийн тухайд, хуулиар долоодугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд амрахаар зохицуулсан байдаг. Энэ жил баярын өдрүүд амралтын өдрүүдтэй давхцаж байгаа тул Засгийн газраас ажил, амралтын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон шилжүүллээ.

Эдгээр өдрүүдийн ажлыг 2026 оны төсвийн жилд багтаан нөхөн ажиллуулахаар зохицуулж, төрийн байгууллагуудад үүрэг болгосон бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудыг ч мөн ажилтан алба хаагчдаа амраахыг уриаллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.