Монголын хоёр баг төв талбайдаа хасагдах шатанд хүч үзнэ
Улаанбаатар хотын төв талбайд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн шилдэгүүд хуран цугларч, гал гарсан тоглолтуудыг толилуулж байна.

Энэ оны FIBA 3x3 World Tour тэмцээний эрх олгох "Sukhbaatar Challenger 2026" тэмцээн 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээн нь энэ улирлын 8 дахь Challenger тэмцээн бөгөөд багуудын хувьд нэр хүнд, чансааны онооноос гадна хамгийн гол нь "FIBA 3x3 World Tour Lausanne 2026" (Лозанны Мастерс) тэмцээнийг зорих эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн өрнүүлж байгаагаараа онцлог юм.
Талбайн эзэд болох Улаанбаатар ММС Энержи баг энэ удаад хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө маш том амбицтай оролцож байна. Тэдний бүрэлдэхүүнд 3х3-ын амьд домог, саяхан дэлхийн аварга болоод буй Латвийн супер од Наурис Миезис тоглож байгаа бөгөөд тэрээр Монголын багтай элит түвшний тоглолтоо үзүүлж байна. Тэд өнөөдөр хасагдах шатанд Литва улсын Каунас багтай 15:30 цагт тоглоно.
Хасагдах шатанд монголын бас нэг шалгараад буй нь Сансар М Банк баг юм. Сансар багийн хувьд харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй ч хэсэгтээ хүчтэй өрсөлдөөний үзүүлсээр өнөөдөр хасагдах шатанд АНУ-ын Лос Анжелес багтай 16:30 цаг тоглох хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.