Өнөөдрөөс хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн махыг худалдан борлуулахгүй

AI хөрвүүлсэн
Өнөөдрөөс хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн махыг худалдан борлуулахгүй

Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоолоо.

Өнөөдрөөс хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн махыг худалдан борлуулахгүй. Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд өдөр бүр 10:00-17:00 цагт ажиллана. Ингэхдээ нэг килограмм хонины махыг 13000 төгрөгөөр тооцон гулуузаар нь худалдах юм. Харин савласан нэг килограмм үхрийн махыг 15000 төгрөгөөр борлуулна.

Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарь болон байршлын мэдээллийг хүргэж байна. 

-Баянгол дүүрэг: Зургаадугаар сарын 24, 26, 28-нд Стелла төвийн гадна талбайд

-Баянзүрх дүүрэг: Зургаадугаар сарын 25, 27, 29, 30-нд Жуковын талбайд

-Сонгинохайрхан дүүрэг: Зургаадугаар сарын 24, 25, 26-нд Хүүхэд, залуучуудын театрын гадна талбайд

-Сүхбаатар дүүрэг: Зургаадугаар сарын 25, 27, 29-нд “Хангай” хотхоны гадна талбайд

-Чингэлтэй дүүрэг: Зургаадугаар сарын 25, 28, 30-нд М-100 барилгын дэргэдэх талбайд

-Хан-Уул дүүрэг: Зургаадугаар сарын 24, 26, 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

-Багануур дүүрэг: Зургаадугаар сарын 24, 26, 28-нд “Шинэ айл” худалдааны төвийн гадна талбайд

-Багахангай дүүрэг: Зургаадугаар сарын 27, 30-нд “Хорооны цогцолбор” барилгын дэргэдэх талбайд

-Налайх дүүрэг: Зургаадугаар сарын 24, 25, 26, 27-нд “Солонго” худалдааны төвийн гадна талбайд тус тус борлуулна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.