БНТУ-ын халал стандарт бүхий хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судална

БНТУ-ын халал стандарт бүхий хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судална

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсын хүнсний бүтээгдэхүүний тэргүүлэгч үйлдвэрлэгч, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах салбарын томоохон төлөөлөл болох Namet Grup компанид ажиллаж, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс хүнс, хөдөө аж ахуйн салбараа эрчимтэй хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тусгай бүсүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгов.

14ee8c013f9840318f17283b561f01be

Монгол Улс мал аж ахуйн асар их нөөц боломжтой бөгөөд 2025 оны статистик мэдээллээр 60 орчим сая толгой мал тоологдсон нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх томоохон суурь болохыг онцоллоо. Тэрбээр Турк Улсын халал стандартын тогтолцоо, үйлдвэрлэлийн туршлага нь Монгол Улсад нэвтрүүлэхэд тохиромжтой жишиг болохыг тэмдэглээд, халал аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн тусгай бүсүүдэд Турк Улсын томоохон хүнсний үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал дэвшүүллээ.

“Намет” группийн ТУЗ-ийн дэд дарга Фарук Каяар Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар Шадар сайдын дэвшүүлсэн зорилго, үзэл баримтлал, алсын харааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хүнсний үйлдвэрлэл, халал стандартын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

e5fc4e3eb12445c4b58547180a258e99

Талууд цаашид халал стандарт бүхий мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, технологи дамжуулалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх болон хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлан хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.