Монгол багууд төв талбайдаа үзэгчдээ огцоож байна

Улаанбаатар хотын төв талбайд Фиба 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн хэмжээний томоохон цуврал тэмцээнүүд ар араасаа амжилттай зохион байгуулагдаж байна.

1fe2f658fa0443a586e6e932675f3ea4

Цуврал тэмцээнүүдийн салхийг хагалан зохион байгуулагдсан Сүхбаатар Чалленжер тэмцээнд Улаанбаатар ММС Энержи баг түрүүллээ. Дэлхийн шилдэг 16 баг "Lausanne Masters" тэмцээний эрх болон чансааны онооны төлөө өрсөлдсөн тус тэмцээн 6 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Улаанбаатар ММС Энержи багийн хувьд хасагдах шатанд Сербийн алдарт Лиман, Латвийн Каунас багуудыг буулган авч аваргын төлөө Хорватын Цибона багийг хожин түрүүллээ. 

Тэгвэл энэ өдөр (6 сарын 25) эмэгтэйчүүдийн Фиба 3х3 Women’s Series тэмцээн эхэллээ. Улаанбаатар Амазонс багийн хувьд тэмцээнийг чансааны дагуу тэргүүлэн өрсөлдсөн бол Амгалан, Монгол улсын залуучуудын шигшээ баг, Сүхбаатар зэрэг багууд мөн оролцлоо. Улаанбаатар Амазонс баг хэсэгтээ өрсөлдөгчдөө (Сингапурын шигшээ баг, Тайландын шигшээ баг) илт илүүрхэн буулган авч хасагдах шатанд шалгарлаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.