Б.Хорлоодой хэсгээ тэргүүлэн барилдаж байна
Жүдо бөхийн Чиндаогийн гран при тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жинд хүрч үзэх монгол бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60, -66кг жинд хүч үзэх МУГТ Ё.Басхүү тэргүүтэй таван монгол бөхийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэгвэл эмэгтэйчүүдийн хөнгөн гурван жинд АНЭУ-ын нэр дээрээс Б.Хорлоодой, Монгол улсаа төлөөлөн тав буюу нийт зургаан монгол бөх хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд:
Энэ жинг залуучуудын дэлхийн аварга БНХАУ-ын Хуй Шинран тэргүүлэн барилдах ба А хэсэгт манай улсаас залуу мастер Г.Бямбасүрэн барилдана. Тэрээр эхний тойрогт БНСУ-ын залуу бөхтэй оноолт таарсан байна.

D хэсгийг мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Азербайжан, Испанийн бөхчүүдийн ялсантай хүч үзэх оноолттой байна.

Эмэгтэйчүүдийн -52кг жинд:
В хэсэгт залуу мастер Б.Уранзаяа эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт тус хэсгийг тэргүүлэн барилдаж буй Казакстан, Ташкентийн их дуулгуудын мөнгөн медальт Испанийн Аюуми Санчезтэй барилдах оноолттой байна.

С хэсгийг Ази тивийн аварга АНЭУ-ын нэр дээрээс хүч үзэж буй Б.Хорлоодой тэргүүлэн барилдаж байгаа ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Италийн залуу бөхтэй барилдах оноолттой байна.

Эмэгтэйчүүдийн -57кг жинд:
В хэсэгт залуу мастер О.Оюунчимэг хоёрдугаар тойрогт БНСУ-ын залуу бөхтэй оноолт таарсан байна.

D хэсэгт залуучуудын олимпын мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт Энэтхэгийн бөхтэй учраа таарсан байна. Энэ хэсгийг дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Японы алдарт Момо Тамаоки тэргүүлэн барилдана.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.