Дэлгэрцогт сумын намын ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлэв

Дэлгэрцогт сумын намын ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлэв

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаагаар ахлуулсан баг Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд ажиллав. 

Тус багийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүний зөвлөх Б.Билгүүн, С.Болд, Хяналтын ерөнхий хорооны хянан шалгагч Ж.Баярмаа, Улс төрийн манлайллын академийн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтөр нарын албаныхан тус сумын намын ахмад гишүүн С.Долгорсүрэн,  З.Содномпэл, Н.Пүрэвсүрэн нартай уулзаж, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжилж, санал хүсэлтийг нь сонслоо. 

3221a6d8 ea3c 444f 87d6 01fcb3928416

Ахмад гишүүдийн ажил, амьдралын арвин туршлага, намын үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн талаарх санал бодол, зөвлөмжийг нь сонсож, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар ярилцсан юм. 

81f4beb6 6ef9 4186 883b a1761578fbf2Мөн сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр Монгол Ардын намын үйл ажиллагаа, Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээ, Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл, танилцуулга хүргэв.

Уулзалтад оролцсон намын гишүүд орон нутгийн хөгжил, засмал зам, сургууль, сумын нэгдсэн эмнэлэг, иргэдийн амьдралын чанар, төрийн үйлчилгээ зэрэг суманд тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтээ шийдвэрлэх боломжит гарц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцлаа хэмээн МАН-ын ХМОНХГ-аас мэдээлэв. 

71869de6 3ec0 4e08 8a9c 6a37862cf4a7

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.