Монголын анхны "Ногоон өртөө" CU 600 дахь сэлбар нээлтээ хийлээ

Монголын анхны "Ногоон өртөө"  CU 600 дахь сэлбар нээлтээ хийлээ

Монголын худалдаа, үйлчилгээний салбарт шинэ соёл, стандартыг нэвтрүүлэгч, соёл түгээгч “Премиум Нэксус” ХК нь CU конвиниенс дэлгүүрийн 600 дахь салбараа Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлээ. Улаанбаатар хотоос хойд бүсийг чиглэсэн аялал жуулчлал, хот хоорондын зорчих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж буй энэ үед тус салбар ашиглалтад орсон нь зам дагуух дэд бүтцийг шинэ шатанд гаргасан бүтээн байгуулалт болж байна.

86ae56a3f19144fb80a9b6b884464692

Компанийн 100 хувийн өөрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан тус салбар нь дан ганц ая тухтай дэлгүүр биш бөгөөд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, аялагчдын тав тух болон нарны эрчим хүчний шийдэл, цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийг нэг дор цогцлоосон Монголын анхны “Ногоон өртөө”-р сонгогдсон жишиг дэлгүүр гэдгээрээ онцлог юм.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй, ойрын хоёр жилд улсын хэмжээнд 500 орчим цахилгаан автомашин цэнэглэх цэг байгуулах зорилт бүхий “Ногоон хөгжлийн чөлөөлөлт” бодлоготой яв цав уялдаж, хувийн хэвшлийн манлайллаар ногоон шилжилтийг дэмжсэн бодит жишээ болж байна.

cda42cf0cc3b49089121e182d95f40f8

Технологийн экосистемийг бүрдүүлэхийн тулд салбартаа тэргүүлэгч түншүүдтэй хамтарсан бөгөөд MSC Electronics компани дэлхийн шилдэг Huawei брэндийн өндөр хүчин чадалтай, ухаалаг EV charging девайсыг суурилуулж, хот хоорондын замд цахилгаан автомашинаар айдасгүй, аюулгүй зорчих боломжийг нээлээ.

Орон нутгийн зам дагуух үйлчилгээний чанар, хүртээмж сул байгаа өнөөгийн нөхцөлд CU брэнд олон улсын стандартыг хөдөө орон нутагт түүчээлэн хүргэж байна. Тус салбарын хувьд аялагчид болон урт замын тээвэрчдэд зориулсан шүршүүрийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь консептын хувьд хамгийн гол онцлох шинэчлэл болж байгаа юм.

Үүний зэрэгцээ CU-ийн үндсэн стандартын дагуу өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн, кофегоор тасралтгүй үйлчлэхийн зэрэгцээ, зам дагуу чанартай халуун хоолоор үйлчлүүлэх боломжийг хамтад нь шийдвэрлэж өгсөн. Ингэснээр хот хоорондын зорчигчид, гадаад, дотоодын аялагчдад зориулсан тухтай амрах орчныг бүрдүүлж, хүнсний аюулгүй байдал болон замын үйлчилгээний соёлд шинэ жишиг тогтоож байна.

528309e54cc443689d7e5eff73a947ed

Түүнчлэн, CU конвиниенс дэлгүүрийн 600 дахь салбарын дэргэд 50 м.кв талбай бүхий Бизнес хөгжлийн төвийг байгуулсан нь төслийн нийгмийн хариуцлага, бүс нутгийн хөгжлийн үнэ цэнийг илэрхийлж байна. Уг төв нь орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид, фермерүүдэд зориулсан сургалт, уулзалт, түншлэл, хамтын ажиллагааны нээлттэй талбар болох бөгөөд тухайн бүс нутгийн эдийн засгийн эргэлтийг дэмжих урт хугацааны хөрөнгө оруулалт болжээ.

“Премиум Нэксус” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ:

“Манай 600 дахь салбар бол ердөө нэг дэлгүүрийн тооны өсөлт биш юм. Энэ бол хэрэглэгчийн хэрэгцээ, аяллын соёлын шинэчлэл, төр хувийн хэвшлийн бодлогын түншлэл болон ногоон хөгжлийн чиг хандлагыг нэгтгэсэн шинэ үеийн экосистемийн загвар юм" гэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.