"Сонгинохайрхан" гэсэн бичиглэл рүү бие зассан иргэнийг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байна
Цахим орчинд "Энэ бас арай ууснаа шингээж чадахгүй малнууд юм аа, Саппорогийн урд талын Сонгинохайрхан бичиг рүү шээгээд байж байх юм" гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас 2026 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 01.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро автобусны буудлын ард байрлах "СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ" гэсэн бичиглэл рүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бие зассан иргэнийг саатуулан шалгахад цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул эрүүлжүүлж, холбогдох хуульд заасны дагуу шалган шийдвэрлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.