Эмнэлэгт аавыгаа эргэхээр очсон хүүхэд цонхоор унаж гэмтжээ

Эмнэлэгт аавыгаа эргэхээр очсон хүүхэд цонхоор унаж гэмтжээ

Эмнэлэгт хэвтсэн аавыгаа эргэхээр ээжтэйгээ хамт очсон хоёр настай хүү цонхоор унаж гэмтсэн явдал Сүхбаатар аймагт гарчээ.

Тус аймгийн төв буюу Баруун-Урт сумын V багт байрладаг Нэгдсэн эмнэлгийн хоёрдугаар давхрын цонхыг онгойлгож орхисноос эргэлтээр очсон хүү 23.00 цагийн үед тавцан дээр нь гарч тоглож байгаад унасан аж. Тэр даруйд нь Яаралтай тусламжийн тасагт хүргэн эмчилгээ хийж эхэлсэн гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.