Киришима Б.Лхагвасүрэн япон аварга Оносатог давлаа
Мэргэжлийн сумо бөхийн Нагояа башёгийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Башё өндөрлөх дөхөж буй энэ өдрүүдэд түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн тун ширүүн өрнөж байна. Түрүү бөхийн төлөөх өрсөлдөөнд башё эхэлсэн цагаас хүч өрсөлдөж буй озеки Киришима Б.Лхагвасүрэн нарын дөрвөн бөх 12 өдрийн дараах байдлаар 10 даваа, хоёр унаатайгаар бөхчүүдийг хошуучилж байна.

Башёг ганцаараа тэргүүлж явсан Аонишики (9-2) энэ өдөр секиваке Котошёоход өвдөг шороодсоноор башёг ганцаараа тэргүүлж байсан байр сууриа алдлаа. Нагояа башёгийн 12 дахь өдрийн барилдаанд озеки Киришима Б.Лхагвасүрэн Ёкозүна Оносатог давж Ёкозүна цолондоо нэг шат ойртлоо. Харин монгол аварга Хошорюү С.Бямбасүрэн озеки Котозакурад өвдөг шороодсоноор долоон даваа, таван унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.