Улсын бүртгэлийнхний увайгүй үйлдлийн хохирогч нь эгэл жирийн иргэд

Улсын бүртгэлийнхний увайгүй үйлдлийн хохирогч нь эгэл жирийн иргэд

Мөнгө цагаан, нүд улаан болсон өнөө цаг үед улс орны онц чухал үүрэгтэй байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), түүний харьяа газар, хэлтсийн ажилтнууд удаа дараа увайгүй үйлдэл өдүүлсээр ирэв.

Иргэний, үл хөдлөх хөрөнгийн, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг хөтөлж, үнэн зөв мэдээллийг бүрдүүлж байх ёстой эл байгууллагын цөөнгүй ажилтан улс төрчид, баячуудын үдийн хоолны мөнгийг халаасалж, бусдад давуу байдал олгосныхоо төлөө Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын үүдийг сахиж, прокурор, шүүхийн хаалгыг татаж буй тохиолдол олон.

Уг нь “Нэг иргэн-нэг бүртгэл” гэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УБЕГ, түүний харьяа байгууллагын ажилтнууд нэг хүний регистрийн дугаарыг ашиглан өөр хүний нэр, зурагтай бичиг баримт үйлдэж өгөөд хээл хахууль авсан нь ч бий.

Хэвлэсэн гадаад паспорт, иргэний үнэмлэх зөөдөг ажил эрхэлдэг жолооч нь хүртэл хэн нэгний гуйлтыг гүйцэлдүүлж, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнууддаа нөлөөлөн бусдад хууль бус бичиг баримт гаргуулсан үйлдэлдээ шүүгдэгчийн ширээнд суучихсан. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан нь хээл хахууль аваад бялуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн үйлдэлдээ ял шийтгүүлсэн.

Энэ мэтээр улсын бүртгэгч нартай холбоотой, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосныхоо хариуд тав, арван төгрөг халаасалсан хэргүүдийг АТГ-ынхан ар араас нь прокурор, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсээр байгаа юм. Тэдгээрийн нэгийг уншигчдадаа хүргэе. Газар өмчлөгч, эзэмшигч таны мэдээллийг улсын бүртгэгч буруугаар ашиглах эрсдэл байдгийг ташрамд сануулъя.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.