Тэжээлийн үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраалаа
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд тэжээлийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт өнөөдөр өглөөний 07:00 цаг орчимд иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26 дугаар ангийн алба хаагчид, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:00 цагт зогсоож, 09:05 цагт бүрэн унтраасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.