Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгож иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, соёл, боловсрол, урлагийн олон төрлийн нээлттэй арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болсныг Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлжээ.

Энэ хүрээнд энэ ням гарагт Сөүлийн гудамжинд The Open Mic Mongolia буюу чөлөөт тайз залууст нээлттэй байх аж. Дуулах, шүлэг унших, хөгжим тоглох эсвэл өөрийн бүтээлч авьяасаа олон нийтэд хүргэх сонирхолтой хэн бүхэнд тайз нээлттэй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

Мөн энэ өдөр мөнгөн шагналтай дээсний тэмцээн зохион байгуулагдана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.